Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал эхлэхээс өмнө болон цар тахлын үед Евроазийн Эдийн засгийн холбооны гишүүн улс /Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс/-ын нутагт дэвсгэрт хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ нэвтэрч, улмаар өнөөдрийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслээ эдгээр улсын нутаг дэвсгэрээс буцаан гаргаагүй байгаа иргэд 2022 оны 3 дугаар сарын 30-ны дотор гаалийн мэдүүлэг бөглөж, яаралтай гаргахыг зөвлөж байна.
Заасан хугацаанд тээврийн хэрэгслээ гаргаагүй тохиолдолд гаалийн болон захиргааны торгууль төлөх, тээврийн хэрэгслээ хураалгах эрсдэлтэйг анхааруулж байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР
Хувийн тээврийн хэрэгслээр Евроазийн орнуудад зорчсон иргэдийн анхааралд! | ||
Үзсэн: 533 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.