![](/uploads/201406/news/thumb/8afbc81520ef32bd430cc213f2fdac13_x3.jpg)
"Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалтыг өчигдөр Хөвсгөл аймагт хийлээ. Тус сургалтыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна.
Сургалтад Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн статистикч их эмч, бага эмч нарын төлөөлөл бүхий нийт 33 хүн оролцсон байна.
“Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалт нь эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг Эрүүл мэндийн байгууллагуудын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх, мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг үнэн зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээлэл оруулах чадварыг эмч, мэргэжилтнүүдэд эзэмшүүлсэн чухал ач холбогдолтой сургалт болсон гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
"Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо" сэдэвт сургалт зохион байгуулав | ||
Үзсэн: 1274 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.