Шууд Chart

“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа болж байна

2022-04-01 10:42:06

“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдааг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26 хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэ хүрээнд олон үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах бөгөөд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа өнөөдрийг дуустал дэлгэгдэх юм.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаанд 80 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүнээр оролцож байна.

НЗДТГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас бизнес эрхлэгчдэд зориулан асар, талбайг үнэ төлбөргүй болгожээ.


“Их хотын хавар-2022” үзэсгэлэн худалдаа болж байна   
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй