Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2022-04-04 10:50:59

2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 11-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхэнд нутгийн зүүн хагаст, цаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд Алтайн уулархаг нутгаар, 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд Хэнтийн уулс болон Халх голын сав нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: 04, 05-нд тал, хээрийн нутгаар,  07-нд зарим газраар, 08-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр , 09-нд ихэнх нутгаар, 10-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхний хагаст Тэс, Хэрлэн голын хөндий, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, Орхон  Сэлэнгийн сав нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. Хугацааны сүүлийн хагаст Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй