![](/uploads/201406/news/thumb/c17ee2564dccc799cd0ea1a07d5e87c4_x3.jpg)
Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралдаж тухайн долоо хоногт нэгдсэн чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлуудад саналаа нэтгэж, байр сууриа илэрхийлдэг уламжлалтай.
Үүний дагуу өнөөдөр нам, эвслийн бүлгүүд хуралдахаар товложээ. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд эхлэх бол, УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд болно. Харин УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд болно. Түүнчлэн өнөөдөр хуралдах нам, эвслийн бүлгүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах ажлын хэсэгт саналаа хүргүүлэх ажээ.
Намын бүлгүүд хуралдана | ||
Үзсэн: 988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.