Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

2022-04-16 06:56:39

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Говь-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, хаагдах нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.

2022 оны 04 сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын хөндийгөөр 2-7 хэм, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.


2022 оны 04 дүгээр сарын 17-ноос 04 дүгээр сарын 21-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 17-нд говь, талын нутгаар, 19-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 20-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан   
Үзсэн: 886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй