Энэхүү арга хэмжээнд Канберра дахь Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагууд, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам болон бусад яам, агентлагуудын албан хаагчид, oлон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутан залуус зэрэг 200 гаруй хүн оролцов.
Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх, Монгол орноо сурталчлах хүрээнд зохион байгуулагдсан уг арга хэмжээний үеэр монгол ардын уртын дуу, уран нугаралт, морин хуур, хөөмийн тоглолтыг толилуулсан нь олны талархлыг хүлээв.
Канберра хотноо Монгол орноо сурталчлах соёлын арга хэмжээг зохион байгуулав | ||
Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.