![](/uploads/201406/news/thumb/a82447a07e2c414a99cf760c0103ad3e_x3.jpg)
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх Катрин Шнайдер болон албаны бусад хүмүүсийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Хатагтай Катрин Шнайдер уулзалтын эхэнд “Жендэрийн мэдрэмтгий төсөв” төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцох зорилготой уулзаж байгаагаа дуулгасан юм.
Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгууллагуудын төсвийг 20 хувиар танах чиглэл өгөөд байгаа ч эрүүл мэнд, боловсролын салбарын төсөв хасагдахгүй гэдгийг хэлээд, Монгол Улс эхийн эндэгдлийг бууруулах, эмэгтэйчүүдийн эмнэлгийг багаж хэрэгслээр хангах чиглэлд төсөв нэмэгдүүлхээр ажиллаж байгааг дуулгав. Мөн эрүүл мэндийн салбар тэр дундаа төрөх тасгийн багаж, хэрэгслийн төсвийг хасаж ямар нэгэн эрсдэл гаргах явдал байж болохгүй гэдгийг онцлоод, цаашид эх үрсэд зориулагдах төсвийг буурлахгүй байх, олон улсын байгууллагуудын энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдтэй төсвийг уялдуулахад анхаарч ажиллана гэдгээ хэлсэн. Түүнчлэн хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийг ажил, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зорилгоор Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгааг дурдлаа.
НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчид төсвийн талаар тодорхой асуултууд хариулт авч, харилцан санал солилцлоо. НҮБ-ын Хүн амын сан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны гишүүдэд зориулан энэ сарын 21-нд сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.