Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн

2022-04-20 15:06:18

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан болон шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.


2022 оны 04 сарын 20-ний 20 цагаас 04 сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулс болон Халх гол орчмоор бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Шөнөдөө говь, талын нутгаар, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Сэрүүсэж шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө сэрүүсэж Яармаг-Сонгины орчмоор 9-11 хэм, бусад хэсгээр 6-8 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө сэрүүсэж 6-8 хэм хүйтэн, өдөртөө  8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө  сэрүүсэж 9-11 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


2022 оны 04 дүгээр сарын 22-ноос 04 дүгээр сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд зарим газраар секундэд 14-16 метр, 24-нд зарим газраар, 25-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 24-нд нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн  
Үзсэн: 629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй