Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.
Нэрт зохиолч Жагдалын Лхагвын мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “ХХ зууны Монгол өгүүллэгийн үнэт зүйл-Ж.Лхагва” эрдэм шинжилгээний хурлаас бэлтгэсэн тэмдэглэл сонсгоно.
“Хөх дурсгал” буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас “Монголын гүн ухаантан, утга зохиолын онолч, буддын утга зохиолын сонгодог боловсролтон Агвантүвдэн”-ийн тухай өгүүлнэ.
“Хэлц үг” буланд: ШУ-ны доктор Баттогтох “гэдэс алдах” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож “нагван, найж, муутуу, суумай, сөөхий, оорцог” зэрэг үгийн утгыг тайлбарлана.
“Орчуулж болох үг” буланд: “аргумент, некспонциал, элемент, функц” зэрэг үгийн утга тайлбарлана.
ХХ зууны Монгол өгүүллэгийн үнэт зүйл - Ж.Лхагва | ||
Үзсэн: 603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.