Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр Улаанбаатар хотод энэ сарын 13-наас 16-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4829 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 118 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 85 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Түүнчлэн нийслэлд хүний амь нас хохироосон нэг, золгүй байдлаар нас барсан 13, хулгайлах 38, дээрэмдэх хоёр, танхайрах 14, бусдын биед гэмтэл учруулах хоёр, булаах гурав, зам тээврийн 32 хэрэг гарчээ. Мөн хоёр хүн нас барснаас гадна 38 осол гарч 39 хүн гэмтсэн байна.
Золгүй байдлаар 13 хүн нас баржээ | ||
Үзсэн: 2521 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.