Шууд Chart

Үндэсний ассамблейн гишүүд мод тарив

2014-06-17 10:01:58

Төв аймгийн Баянхангай сум дахь Монгол-Солонгосын Ногоон хэрэм төслийн ойжуулалтын талбайд БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүд өнгөрсөн баасан гарагт мод тарижээ. Тус сумын хоёр  га ойжуулсан талбайд 1000 гаруй чацарганын мод ургаж байна. Одоогоор арчилгаа усалгаа, харуул хамгаалалтыг “Ногоон хэрэм” төслийн зүгээс санхүүжүүлж байгаа бөгөөд гурван жилийн дараагаас үр жимсээ өгөөд эхлэхээр сумын захиргааны мэдэлд шилжүүлэх гэнэ. Харин энэ удаа мод тарихаар очсон хүмүүс 200 гаруй улиас тарьсан ажээ.

Энэхүү моддыг чацарганы зурвас болгон тариалж байгаа аж. Монгол – Солонгосын “Ногоон хэрэм” төсөл 2007 оноос эхлэн Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт тус бүр 1500 га-д ойжуулалт хийхээр ажиллаж байна. Энэ төсөл нь Солонгосын Засгийн газраас санхүүждэг. Жилд нэг сая ам долларыг ойн зурвас байгуулж цөлжилттэй тэмцэх ажилд зориулж байгаа аж. Төсөл 2016 оныг дуустал хэрэгжих бөгөөд энэ хугацаанд 3000 га-д ойжуулалт хийж дуусгах зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Мөн төслийн хүрээнд мод үржүүлэг, туршлага судлах сургалт, мэргэжилтэн томилох, хамтарсан судалгаа явуулах зэрэг ажлуудыг хийж байгаа ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Үндэсний ассамблейн гишүүд мод тарив  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй