Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

2022-04-24 07:19:41

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Увс, Архангай, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 04 сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх  нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж  ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 13-15 хэм дулаан байна.


2022 оны 04 дүгээр сарын 25-наас 04 дүгээр сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 25-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 26-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.


Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй