Шууд Chart

Гадаад харилцааны чиглэлээр сургалт зохион байгуулав

2022-04-25 10:55:14

Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, орчуулагч нарт гадаад бодлого, гадаад харилцааны асуудал, олон улсын гэрээ, эрх зүйн талаар мэдээлэл өгөх, дипломат албаны нарийн дэг жаягийг танилцуулах, улмаар гадаад харилцааны чиглэлд хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилгоор хийж буй ээлжит сургалт өнөөдөр боллоо.

Сургалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, мэдээлэл өгөв. Мөн ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн, ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболд, ГХЯ-ны Ёслолын газрын захирал Ц.Мөнх-Өлзий, Ахмад дипломат, Элчин сайд О.Дамбийням, МУИС-ын багш доктор Д.Долгорсүрэн нар “Монгол Улсын гадаад бодлого”, “Монгол Улсын олон улсын гэрээ, эрх зүйн байдал”, “Гадаад харилцаа ба гадаад мэдээний орчуулга, хэл найруулга”, “Дипломат ёслолын онцлог, анхаарах зүйлс”, “Гадаад харилцаа ба хэвлэл мэдээллийн харилцаа” сэдвээр мэдээлэл өглөө гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Гадаад харилцааны чиглэлээр сургалт зохион байгуулав  
Үзсэн: 870 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-26 14:03
Энэ авгай Галь алтай аймгийн Цээл сумын гаралтай гэсэн. Хятад гаралтай юм шигээ. Өвөр монголчууд л нэг ийм мэлийж малийсанн дүр төрхтьэй байдаг биз дээ

Бидэнтэй нэгдээрэй