Шууд Chart

Шинэ Цус сэлбэлтийн төвтэй болно

2013-07-22 15:08:39

Өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам нийтийг хамарсан гамшгийн үед ард иргэдийг цус, цусан бүтээгдэхүүнээр найдвартай хангах, нөөцийг бүрдүүлэх, газар хөдлөлтөд тэсвэртэй цусны шинэ төвийг байгуулахаар болсон байна. Тус барилгыг 2014 онд ашиглалтанд оруулах бөгөөд 2,9 тэрбум төгрөг шаардагдах аж.
Уг төвийг Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт техник технологиор тоноглохоор төлөвлөж нийт 12,8 сая америк доллор зарцуулахаар болсон байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шинэ Цус сэлбэлтийн төвтэй болно   
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй