Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2022-04-25 13:07:56

2022 оны 04 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 02-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, бусад хугацаанд бага зэрэг дулаарах төлөвтэй байна.

Хур тунадас: 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 26-нд Алтайн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 30-нд Хэнтийн уулсаар хур тунадас орно.

Салхи: 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, хүчтэй шороон шуурга, 26-нд Алтайн салбар уулс, Дорнодын тал нутгаар, 28-нд зарим газраар, 29,30-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 26-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 25,30-нд ихэнх нутгаар, 25-26-нд шилжих шөнө нутгийн зүүн хагаст, 28-29-нд шилжих шөнө нутгийн баруун хагаст хүйтэрч хононо.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 1322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй