Шууд Chart

Орлогын албан татварын тухай хуулийг эргүүлэн татав

2014-06-17 12:18:25

УИХ-ын нэгдсэн чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг өнөөгийн эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Манай улс 1998 оноос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг мөрдөж ирснээс хойш нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх борлуулалтын орлогын хэмжээг 10 сая төгрөгөөр тогтоож өнөөг хүртэл 16 жил өөрчлөлт оруулалгүй хэрэгжүүлж ирсэн. Харин энэхүү 10 сая төгрөгийн суурийг эдийн засгийн нөхцөл байдал, тухайлбал бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан өөрчлөх шаардлагатай байгаа аж. Сангийн яамнаас гаргасан тооцоогоор 2013 оны жилийн эцсийн байдлаар нийт НӨАТ төлөгчдөөс 10 сая хүртэл борлуулалтын орлоготой татвар төлөгч 21 хувийг эзэлж байхад 50 сая хүртэл борлуулалтын орлоготой татвар төлөгч 45 хувийг эзэлдэг байна.

Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.4.1 дэх заалтын “80 хувьд” гэснийг “20 хувьд” гэж, 4.1.10, 5.2, 6.11, 7.2, 13.7 дахь хэсгийн “10.0 сая” гэснийг “50.0 сая” гэж тус тус өөрчлөх, уг хуулийг 2015 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгажээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50 орчим хувь нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргах, бүртгэл хөтлөх, падаан цуглуулах үйл ажиллагаанаас чөлөөлөгдөх юм байна.
 
Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ оны нэгдүгээр сарын 28-ний өдрийн хуралдаанаараа хийж, зарчмын болон найруулгын шинжтэй зарим санал гаргасныг санал хурааж шийдвэрлэх явцад гишүүд саналын үндэслэлээ тайлбарлалаа. Байнгын хорооноос дэмжлэг аваагүй гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл, Ж.Эрдэнэбат нарын гаргасан хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь заалтын “буцаан олгоно” гэснийг “хөнгөлнө” гэж өөрчлөх буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг нэг хувь болгох буюу 90 хувиар хөнгөлөх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжсэн юм. Ингэснээр байнгын хорооноос гаргасан найруулгын шинжтэй саналын томъёоллоор санал хураалгах боломжгүй болж буйг УИХ-ын дарга хэлсэ юм. Ингэснээр Засгийн газраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөө эргүүлэн татлаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Орлогын албан татварын тухай хуулийг эргүүлэн татав  
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.27.xxx [122.201.27.xxx] 2014-06-17 13:23
Эрхэм гишүүд давхар дээл, сайд нарыг огцруулна, огцруулахгүй, томилоно томилохгүй гэх мэт ард түмний амьдралд нөлөөгүй асуулаар хэрэлдэж улс төрсөөр, харин хэрэгтэй хуулийн төсөл болохоор унжруулж унжруулж буцаагаа шив дээ. ядарсан ард түмэндээ хэрэгтэй юм хийхгүй бол УИХ тарвал яасан юм дээ

Бидэнтэй нэгдээрэй