![](/uploads/201406/news/thumb/8612de027fbc916ebd4dc0971a9ffd67_x3.jpg)
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч бөгөөд Ази, Номхон далайн бүсийн захирал ноён Хаолянь Шу энэ өдрүүдэд манай оронд ажиллаж буй.
Тэрээр өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзаж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” төсөл, түүний хүрээнд боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн болоод буй Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төсөл, Монгол Улсад нутагшуулахаар ажиллаж байгаа макро эдийн засгийн Т21 загвар болон улс орнуудын хөгжлөө төлөвлөдөг туршлагын талаар санал солилцлоо.
Макро эдийн засгийн Т21 загварыг өдгөө хөгжлийн бодлогоо дунд, урт хугацаагаар төлөвлөн, амжилттай хэрэгжүүлж буй АНУ, Итали, Латви, БНХАУ зэрэг 40 гаруй оронд ашигладаг байна. Загвар нь нийт 60 дэд салбар, 2500 орчим хувьсагч, тэгшитгэлийн тусламжтайгаар систем динамикт суурилсан, эдийн засаг, нийгэм, байгаль орчны үзүүлэлтүүдийг цогц байдлаар шийдвэрлэн, салбар хоорондын уялдаа, нөлөөг харуулдаг аж. Эл загварыг анх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн техникийн дэмжлэгтэйгээр АНУ-ын Мянганы институтээс боловсруулж байжээ.
Уулзалтаар ноён Хаолянь Шу хуулийн төслийг боловсруулах, хөгжлийн бодлогоо тодорхойлох тогтолцоог бүрдүүлэхэд шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яам идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг дурдаад аливаа улс хөгжлийн бодлого, төлөвлөлтөө тодорхойлоход Эдийн засгийн хөгжлийн яам нь чухал чиг үүрэгтэй оролцдогийг тодотголоо.
Хаолянь Шу: Хөгжлийн урт хугацааны бодлогод ЭЗХЯ-ны үүрэг чухал | ||
Үзсэн: 1208 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.