Шууд Chart

Д.Батцогт НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөхийг хүлээн авч уулзав

2014-06-17 13:36:46

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх Катрин Шнайдер болон Жендэрийн Үндэсний хорооны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөх, хатагтай Катрин Шнайдер, Жендэрийн Үндэсний хороо НҮБ-ын Хүн амын сантай 2007 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж буйг онцлоод, олон жил үргэлжилсэн таатай харилцаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр “Жендэрийн мэдрэмтгий төсөв” төслийн хүрээнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны гишүүдийг хамруулсан сургалтыг энэ сарын 21-нд  зохион байгуулахаар төлөвлөж  буйгаа  дуулгалаа.
 
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, төсвийг захиран зарцуулах олон улсын туршлага, арга замын талаар үнэтэй мэдээлэл өгөх энэхүү сургалтад идэвхтэй оролцохыг Байнгын хорооны гишүүдэд уриална гэлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Батцогт НҮБ-ын Хүн амын сангийн зөвлөхийг хүлээн авч уулзав   
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй