Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон үндэсний хувцасны загвар зохион бүтээгч, доктор, профессор, “Монгол костюмс” ХХК-ийн захирал, Б.Сувдыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.
Б.Сувд нь Монгол үндэсний дээл хувцсыг орчин үеийн загвартай хослуулан урлаж, дээл хувцсаар дамжуулан монгол үндэстний имижийг гадаад ертөнцөд сурталчлан таниулж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна.
Тэрбээр “Дээлтэй Монгол” наадмыг санаачлагч, “Монгол хувцасны нууц товчоо” баримтат киноны зохиогч бөгөөд дэлхийд тархсан монгол хувцасны түүх, соёлын талаар “Монгол хувцасны нууц товчоон”номыг хэвлэн олон нийтэд толилуулсан байна.
Б.Сувдыг Монгол Улсын Соёлын элчээр томилов | ||
Үзсэн: 3107 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.