Шууд Chart

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!

2022-05-04 15:09:28

Тавдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Тэрэлж, Сөгнөгөр, Хэрлэн, Чулуут, Суман, Буянт, Богд, Чигэстэй, Завхан, Хожуул, Цагаантуруут, Хархираа, Чигж зэрэг голууд 20-75 см, томоохон нуурууд 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөс байрандаа,  хайлах, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байна.

Цаашид цаг агаарын дулааралаас шалтгаалан гол мөрөн, нуурын үлдэгдэл мөс улам нимгэрч, мөс хэврэгшиж мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүйн хэмжээнд байж чадахгүй учир мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н ГУСХ

2022-05-02


Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй