![](/uploads/201307/news/thumb/a441c9d1e54e5113156f572b8ad98196_x3.jpg)
Дэлхийн зуны оюутны XVII-р наадам 7-р сарын 6-17-ны өдрүүдэд болж өнгөрсөн билээ.Олон улсын оюутны спортын холбооны төлөөлөгчид Казаний Универсиад наадам дээд зэргийн зохион байгуулалттай явагдсаныг тэмдэглээд тус наадмыг “Шилдэг наадам” хэмээн нэрлэжээ. Оросын шигшээ баг нийт 292 түүний дотор 155 алтан медаль авч багийн нийт дүнгээр тэргүүлсэн байна.
Универсиад-2013 наадамд дэлхийн 162 улсын 11 мянган тамирчид спортын 27 төрлөөр 351 багц медалийн төлөө анх удаа хүч чадлаа сорин оролцсон юм.Гурван мянган шүүгч тэмцээнийг шүүсэн бөгөөд 20 мянган хүн наадамд оролцогчид болон зочдод сайн дураараа тусалжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин « Бид дэлхийд оюутны спортын шилдэг баяр наадмыг зохион явуулахыг хичээж сансандаа хүрсэн» хэмээн онцолсон байна. Тэрээр Универсиад наадмын аваргууд ба шагналтнуудтай уулзаж, Казаньд болсон спортын наадам ойрын жилүүдэд Орост болох спортын томоохон тэмцээнүүдийн эхлэлийг тавьсан гээд: «Казань хот ч спортын яруу сайхан ирээдүйтэй байна.Түүнээс гадна 2017 онд мөн цэнгэлдэх хүрээлэнд Холбооны цом булаалдах тэмцээн, 2018 онд дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд явагдана хэмээжээ.
Тус наадмыг анх удаа 110 улсад нэвтрүүлж, 800 мянга орчим билет зарагдсан аж.
Универсиад наадмын эргэн тойронд юу болж өнгөрөв... | ||
Үзсэн: 2134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.