![](/uploads/201406/news/thumb/c86b4555ea23151c831ecfafeb25f6c9_x3.jpg)
"Их монгол нэгдэл" ТББ-аас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг төсвийн мөнгөнөөс 20 орчим тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж сэжиглэн АТГ-т шалгуулах хүсэлт гаргажээ. Тус байгууллага Н.Батбаяр сайдыг шалгуулах өргөдлөө өчигдөр Авлигатай тэмцэх газар өгч буй бөгөөд Замын-Үүдийн хилийн боомт чиглэлд 20 тэрбум төгрөгөөр зам бариулахаар судлуулсан ажлын төсөвт өртгийг 33 тэрбум болгон зардал нэмүүлсэн нь хууль бус гэсэн юм.
Мөн Солонготын даваа, Халзан бүргэдэйн чиглэлийн 40 хувь нь хийгдчихсэн байсан 100 км замыг 37.2 тэрбум төгрөгөөр гүйцээж дуусгах ёстой байсан. Гэтэл үлдсэн 60 хувийн ажлыг гүйцэтгэх компанитай хамтран 46 тэрбум төгрөг болгож өсгөсөн байна. Ингэхдээ тус замыг шинээр баригдах зам гэдгээр Засгийн газрын хуралд оруулж батлуулжээ. Тэгэхээр 37.2 тэрбумаар барих замыг нэг дахин ихэсгэсэн төсвөөр тавьсан байна. Зам тавьсан компани нь сайдын дэмжлэг аваад үнийг нь өсгөсөн байх магадлалтай гэсэн хардлага байгаа аж.
Н.Батбаяр сайдыг 20 тэрбум төгрөг завшсан хэргээр АТГ-т өгчээ | ||
Үзсэн: 2078 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.