![](/uploads/201406/news/thumb/8023e2bbff6b300248e4ccc9f3410f49_x3.jpg)
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар үндсэн 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбоотой санал хэлэх гишүүн байгаагүй тул төлөвлөсөн асуудлуудыг бүгдийг нь хэлэлцэхээр боллоо.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дахин өргөн барьсан Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийг өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж яаралтай хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм.
Энэхүү хуулийн төслөөр төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх шилэн дансны тогтолцоог бүрдүүлж мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулсан юм.
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ | ||
Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.