Шууд Chart

Хөлсний алуурчдыг олж тогтоохыг даалгалаа

2014-06-19 10:50:17

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо зарим нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан Монгол Улсад хөлсний алуурчид бий болсон, хууль тогтоох байгууллага шан харамж, хөлс авч хууль гаргадаг болсон, энэ нь УИХ дотор байдаг гэх ноцтой мэдээллийг анхааралдаа авч Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газарт шалгуулахаар ханджээ.

Энэхүү ноцтой гэмт хэрэг болох хөлсний аллага, хэн нэгний захиалгаар, хөлсөөр хууль гаргадаг, хөлсний алуурчны үйл ажиллагаа эрхэлдэг этгээд байгаа бол түүнийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж Байнгын хороо үзэж байгаа ажээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хөлсний алуурчдыг олж тогтоохыг даалгалаа  
Үзсэн: 1768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.40.xxx [182.160.40.xxx] 2014-06-19 12:16
Uursduul hulsnii aluurchid BH..bad zahialagchni....
202.21.115.xxx [202.21.115.xxx] 2014-06-19 12:04
Монголын тагнуулын ерөнхий газар болон авлигатай тэмцэх газар чинь сурдчилгааны газар болцон юм хийхээ өмнө заралдаг тагнуулын ерөнхий газар ингэж нээлтэй байж болж байгаа юм уу манай улсын тагнуулын газар хашаа ажилаад байна аа
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2014-06-19 11:42
ямар ч утгагүй бүрэн бус ойлгомжгүй мэдээ оруулах юм аа. мэдээ ч гэж дээ. зурагт доогуур гүйдэг хэдэн өгүүлбэртэй л агаар нэг юм уу даа
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-19 11:17
Ugasa l bsan shdee Zorigiin allaga ged! Shine zuil garsan met surjignehee boli. Odio hurtel yu hiisen yum bee

Бидэнтэй нэгдээрэй