Шууд Chart

Москва хотноо «Формула-1» авто шоу боллоо

2013-07-22 18:08:14

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Москва хотноо «Формула-1» авто уралдааны машинууд оролцсон « Москоу Сити Рэйсинг» уламжлалт шоу зургаа дахь удаагаа боллоо. Энэ үеэр авто спорт сонирхогчид шилдэг авто уралдагчдын гарын үсгийг зуруулж, дэлхийн хамгийн хурдан машинуудыг үзэж сонирхожээ.

Мөн түүнчлэн  2014 онд Формула-1 авто уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шат Оросын Сочи хотноо зохион байгуулахаар болсон байна .Москвагийн Кремлийн дэргэд явагдсан танилцуулах уралдаан тус уралдааны нэг хэсэг аж. Ferrari, McLaren, Lotus, Caterham, Marussia зэрэг багийн машинууд энэ удаагийн «Moscow city racing» шоунд оролцжээ. Тус шоуны үеэр Формула-1 багийн Оросын анхны гишүүн Виталий Петров «ОДХ» радиод өгсөн ярилцлагандаа:
“Уг шоуг зохион байгуулж байгаад баяртай байна.Үзүүлэн, танилцуулах уралдаан авто спорт сонирхогчдод төдийгүй тамирчдад ч чухал. Мөн шоу уралдааныг Москва ба Москва хотын мужид зохион явуулах нь хамгийн тохиромжтой. Тамирчин бидний хувьд уралдах нь тун сонирхолтой байдаг”гэжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Москва хотноо «Формула-1» авто шоу боллоо  
Үзсэн: 1596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй