Шууд Chart

Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Ерөнхийлөгч зохион байгуулахыг дэмжив

2014-06-19 11:43:13

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нар танилцуулж танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн.
Тухайлбал зарим гишүүд Гүйцэтгэх засаглалыг эрх мэдлийг Ерөнхийлөгчид хариуцуулж байгаа нь зохисгүй гэж үзсэн бол зарим гишүүд зарим гишүүд төрийн ёслол хүндэтгэлийн ажлыг Ерөнхийлөгч зохион байгуулах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн юм. Уг хуулийн төслийг өчигдөр байнгын хорооны хурлаар хэлэлцээд дэмжээгүй юм.
 
Үүний дараа хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй саналыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон 64 гишүүнээс 45 нь буюу 70,3 хувийн саналаар дэмжих нь зүйтэй гэж үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.  
Нийтэлсэн: О.Энхмаа

Төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Ерөнхийлөгч зохион байгуулахыг дэмжив  
Үзсэн: 1062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй