5-р цахилгаан станцыг хөлийн голын хөндийд барих засгийн газрын шийдвэр гарснаас хойш 2 сар гаран болж байна. Гэвч станцыг хөлийн голын хөндийд барих боломжтой эсэхийг эцэслэн шийдэх байгаль орчны нөлөөллийн үнэлгээ одоо хэр нь дуусаагүй байна. Ажил чухам яагаад удаашралтай байгааг манай сэтгүүлч тодруулсан байна.
Удаашралтай байгаа ч станц барих 42 га газартаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээг эхлүүлсэн гэж албаныхан хэлж байна. 5-р цахилгаан станцыг БЗД 11-р хороо, Хөлийн голын хөндийд барих засгийн газрын шийдвэр аль 5 сард гарсан ч энэ нь шууд шаваа тавьж, шороо ухаад эхэл гэсэн үг биш. Тиймээс өмнө нь хийгдэж байсан техник эдийн засгийн үндэслэлийг шинэчилж, зураг төслийг нь хөлийн голын хөндийд тохируулан гаргахаас эхлээд тоо тооцооллын чанартай ажил барагдахгүй байгааг албаныхан учирлалаа. Ямар ч байсан ерөнхий үнэлгээний ажил дууссан. Ирэх 7 хоногоос байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажилдаа орох нь.
-П.Товуудорж /Эрчим хүчний яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга/:
Наадам дамнуулан сунжирсан байгаль орчны үнэлгээний ажил одоог хэр нь дуусаагүйд шүүмжлэлтэй хандах хүмүүс их байгаа.
-Б.Тулга /Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд/:
Улаанбаатар хотыг 600-дхан мянган хүн амтай байхад баригдаж байсан 4-р цахилгаан станц өнөөдөр бараг 3 дахин нэмэгдсэн эрэлтийг хангахаар улайстлаа ажиллаж байгааг эрдэмтэн судлаачид хэлдэг юм.
-Г.Пүрэвдорж /Монголын эрчим хүчний ассосиацийн нарийн бичгийн дарга/:
Хэрэв 4-р цахилгаан станцад нэг л өдөр доголдол гарвал сая гаруй хүн амтай их хот харанхуй, хөлдүү болоход бэлхэн байгаа гэсэн үг. Тиймээс шинэ эх үүсвэрийн асуудал иргэн бүрийн хувьд амин чухал асуудал төдийгүй бүх нийтийн анхаарал татсан асуудал болоод байгаа юм.
Хөлийн голын хөндийд барих сүүлийн шийдвэрээс өмнө 5-р цахилгаан станцыг 3-р цахилгаан станцын дэргэд барих тухай яригдаж байсан. Тиймээс техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл гээд бүх судалгаа тооцооллын нарийн бичиг барим бууриа сэлгэсэн 5-р цахилгаан станцын ажлыгтехник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл нь ч мөн хэд дахин шинэчлэгдсэн байна.
Хөлийн голын хөндий буюу ургах наран хорооллын зүүн урд Хөрсөнд буугаагүй хэрнээ цаасан дээр 7 ч удаа бууриа сэлгэсэн энэ станцын техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, тооцоолол гээд шинээр товлосон хөлийн голын хөндийд Сүүлд товлоод байгаа хөлийн голд байгаль орчны ерөнхий шинжилгээг хийж, үнэлгээ өгөх ажил явагдсаар байгаа юм байна.
| 5-р цахилгаан станцын ажил юу болж байна | ||
| Үзсэн: 3227 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.