![](/uploads/201406/news/thumb/5b09d82c8d7cc81c52669150d463789d_x3.jpg)
Газрын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг дарамталжээ.
Тэрээр энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн үеэр Б.Гарамгайбаатар гишүүн иргэдээс янз бүрийн сүрдүүлгийн үгтэй, дарамталсан мессежүүд ирж байгаа гэлээ. Дарамталсан мессеж ирүүлсэн хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүсэлтээ өгөх гэж байгаа аж.
Уулзалтын үеэр Б.Гарамгайбаатар гишүүн энэ хуулиар газрыг зөвхөн зориулалтын дагуу ашигладаг байх зохицуулалтыг хийж байгаа гэлээ. Мөн тэрээр гадаадын иргэдэд зөвхөн оршин суух зорилгоор таван жилийн хугацаатай газар ашиглуулах, нэг удаа таван жилээр сунгах гэсэн заалт одоогийн мөрдөгдөж байгаа хуульд бий гэдгийг хэлээд, тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсад халгаатай хууль батлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Газрын тухай хуулиас болж Б.Гарамгайбаатар гишүүнийг сүрдүүлжээ | ||
Үзсэн: 2405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.