Шууд Chart

МХЕГ-ын дарга Д.Батмөнх жинхлэн томилогдлоо

2014-06-19 16:45:28

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Бакей нарын санаачлан өргөн барьсан Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн.

Уг хуулийн төслийг санаачилсан гишүүд “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ухаалаг төрөөс ухарсан нүсэр бүтэц, орон тоотой” хэмээн шүүмжилсэн. Тиймдээ ч тус байгууллагын бүтцийг нь унагаж хяналтын үүргийг Засгийн газрын яамд болон төрийн захиргааны байгууллагуудад тарааж өгөх тухай ярьсан.
 
Зарим гишүүдийн нүсэр бүтэцтэй хэмээн тодотгосон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргыг өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг томилжээ. Уг томилгооны захирамжид “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн Д.Батмөнхийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилсугай” хэмээжээ.
 
Д.Батмөнхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилох шийдвэр өнгөрсөн нэгдүгээр сард гарсан ч түүнийг тойрсон хэл ам тасраагүй байсан юм. Ийнхүү Ерөнхий сайд захирамж гарган түүнийг жинхлэн томилж байгаа ажээ.
 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

МХЕГ-ын дарга Д.Батмөнх жинхлэн томилогдлоо  
Үзсэн: 4643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.170.69.xxx [202.170.69.xxx] 2014-06-20 08:28
Мэрэгжилийн хяналтын ажил нь нийгмийн хөгжилд саад болсон авлигын үүр уурхай болчихоод байхад 10 сая төгрөг өгч өөрийгөө магтуулаад Авлигатай Тэмцэх Газарт шалгуулах дээрээ тулаад байгаа нөхөрийг жинхлүүлээд л. Алтанхуягийн байж байгаа хэмжээ л энэ дээ.
122.201.25.xxx [122.201.25.xxx] 2014-06-20 08:10
Zasrah bailgyi dee. Gehdee tsagaan gartai tsagaan zahtai nuhduud uneheer hun udirdaj ajil yavuulj chadahgyi yumaa. Zovlontoi yum.
80.137.105.xxx [80.137.105.xxx] 2014-06-20 00:57
ene butehgui nuhur turiin ajliin turshlaggui shalchignasan hugiin amitan shdee
202.179.15.xxx [202.179.15.xxx] 2014-06-19 19:05
Chadbargui, abgai shig zantai, xel amaar ajilaa ybuulj, arxu uuxaarai tabtirguitdeg baliar nobsh

Бидэнтэй нэгдээрэй