![](/uploads/201406/news/thumb/0c83d1682f1b0fa031e3eaa2a46af085_x3.jpg)
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон тул Байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Харин түүний оронд байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилох шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэг гаргаад байсан юм.
Өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авлаа.
Учир нь хуралдааны үеэр Хууль зүйн байнгын хорооны шинэ даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилох шийдвэрийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулахад УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзанданг мөн нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх горимын санал гаргасан юм. Тэрээр дээрх хоёр хүн хоёул АН-ын гишүүд болохоор нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхэд болохгүй зүйл байхгүй байх хэмээн тайлбарласан.
Энэхүү горимын саналыг гарсны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нэгэнт нэг намаас хоёр хүний нэрийг дэвшүүлж өрсөлдүүлэх асуудал яригдах гэж байгаа болохоор энэ асуудлаар намын бүлэг дотроо дахин ярилцах шаардлагатай боллоо гээд завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм.
Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Ганбат, Ж.Батзандан хоёр өрсөлдөхөөр болжээ | ||
Үзсэн: 1246 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.