![](/uploads/201406/news/thumb/7e548e88562940f4df57cf0c7a926b3c_x3.jpg)
Засгийн газраас өнгөрсөн онд Газрын тухай багц хуулийн төслийг өргөн барьсан. Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан гэх хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх өмчлүүлэх агуулга байгаа хэмээн ард иргэд болон сөрөг хүчин, бие даагч гишүүд эсэргүүцэж байсан юм.
Газрын тухай хуулийн төслийг ийнхүү эсэргүүцэж буйгаа илэрхийлж ард иргэд жагсаал цуглаан зохион байгуулснаас гадна уг хуультай холбогдох УИХ-ын гишүүд болон албан тушаалтнуудын утас руу сүрдүүлсэн үгтэй мессежүүд явуулах болсныг ч гишүүд өөрсдөө хэлсэн.
Энэ бүх эсэргүүцлээс болж өчигдөр АН-ын бүлгээс Газрын тухай хуулийн төслийг эргүүлэн татна гэдгээ мэдэгдсэн. Харин дөнгөж сая Ерөнхий сайд Н.Алтанхуяг Газрын тухай хуулийн төслөө эргүүлэн татаж буйгаа илэрхийлж УИХ-ын даргад албан бичиг хүргүүлжээ.
Уг албан бичигт зарим этгээд улс төрийн зорилгоор уг хуулийн төслийг буруу тайлбарлаж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийг төөрөгдүүлж байгаа тул Газрын тухай хуулийн төслөө буцаан татаж байна хэмээжээ.
Үүнээс гадна уг баримт бичигт хавсаргасан Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд Газрын тухай хуулийн төслийг ард иргэдийн дунд нээлттэй хэлэлцсэний дараа дахин өргөн мэдүүлнэ гэсэн байна.
Ерөнхий сайдын УИХ-ын даргад хүргүүлсэн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
![](/uploads/assets/image/татаж.jpg)
Газрын тухай хуулийн төслийг эргүүлэн татлаа | ||
Үзсэн: 4608 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.