Шууд Chart

“11 11 төв”-д 1000 гаруй иргэн хандлаа

2014-06-20 12:23:24

Өнгөрч буй долоо хоногт Засгийн газрын “11 11 төв”-д өнгөрсөн долоо хоногт 1000 гаруй санал хүсэлт иржээ.

Нийслэл хотын гудамж талбайн цэцэрлэгжүүлэлт, хот тохижилтын ажилд иргэд талархалтай хандаж байгаагаа илэрхийлсэн байна. “Гудамж” төслийн хүрээнд хийж байгаа “Цэцэг” төвийн уулзварыг Сөүлийн гудамжтай холбож байгаа шинэ замыг авто машины түгжрэлийг бууруулахад нөлөөлөхүйц сайн ажил болж байна гэсэн талархал олон ирлээ.  
 
Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд хамрагдахын тулд заавал  төсөл бичих  шаардлагатай юу. Хэзээнээс энэ хөнгөлөлт чөлөөлөлт хэрэгжиж эхлэх вэ? 
-Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуультай нийцүүлэн гарах Засгийн газрын тогтоол, татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарах барааны нэр төрөл, ангиллын код нь Засгийн газрын хуралдаанаар ойрын үед батлагдана. Таны Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаа бараа дээрх хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарах барааны нэр төрөлд багтаж байгаа тохиолдолд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй бөгөөд жижиг, дунд үйлдвэрийн төсөл бичих шаардлагагүй. Зөвхөн танай аж ахуйн нэгжийн улсын бүртгэл нь жижиг, дунд бизнес эрхлэгч мөн гэдгийг нотлож байх хэрэгтэй  гэсэн хариултыг Гаалийн ерөнхий газраас өглөө.
 
Хөдөө орон нутгийн татварын буцаан олголт хэзээнээс эхлэх вэ?
-Хувь хүний орлогын албан татварын 2013 оны тайлангаар хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн иргэдийн татварын буцаан олголтыг аймаг, нийслэлийн Санхүү, төрийн сангийн газар хэлтсээс хариуцдаг. Татварын алба 2013 оны хувь хүний орлогын албан татварын тайлангаар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэж, татвар буцаан авах иргэдийн материалыг тухайн орон нутгийн Санхүү, төрийн сангийн нэгжид бүрэн шилжүүлсэн. Иймд татварын буцаан олголтын асуудлыг орон нутгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс тодруулах шаардлагатай гэж Татварын ерөнхий газрын холбогдох мэргэжилтэн хариулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“11 11 төв”-д 1000 гаруй иргэн хандлаа   
Үзсэн: 750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй