2022 оны 06 дугаар сарын 06-наас 06 дугаар сарын 13-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
Хур тунадас: 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 8-9-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 10-нд зарим г
азраар, 12-13-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 1573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.