Шууд Chart

Ж.Батзандан байнгын хорооны даргын асуудлаар мэдээлэл хийнэ

2014-06-20 13:14:04

ҮХАА-н сайдаар томилогдсон Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Байнгын хорооны даргаас огцрох хүсэлтээ өгсөн. Харин түүний оронд Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатыг томилох шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан юм.

Гэвч өчигдөр эл асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзанданг мөн нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх горимын санал гаргасан юм. Тэрээр дээрх хоёр хүн хоёул АН-ын гишүүд болохоор нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхэд болохгүй зүйл байхгүй байх хэмээн тайлбарласан.
 
Энэхүү горимын саналыг гарсны дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нэгэнт нэг намаас хоёр хүний нэрийг дэвшүүлж өрсөлдүүлэх асуудал яригдах гэж байгаа болохоор энэ асуудлаар намын бүлэг дотроо дахин ярилцах шаардлагатай боллоо гээд завсарлага авч буйгаа мэдэгдсэн юм.
 
Үүссэн энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд 14:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ж.Батзандан байнгын хорооны даргын асуудлаар мэдээлэл хийнэ  
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй