Шууд Chart

Наадмаар тав хоног амрах тухай хуулийн төсөл өргөн барив

2014-06-20 14:32:43

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өнөөдөр Үндэсний их баяр наадмаар тав хоног амрах тухай буюу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн долоодугаар сарын 11, 12, 13-ны өдөр нийтээр амарч, баяр болгон тэмдэглэхээр хуульчилсан. Гэвч манайд эдгээр баярын өдөр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан долоо хоногийн амралтын өдрүүдтэй /Бямба, Ням/ давхцсан тохиолдолд нөхөж амрах эрх зүйн зохицуулалт байхгүй байна.
 
Тухайлбал, энэ жилийн хувьд долоодугаар сарын 12, 13-ны өдөр нь долоо хоногийн бямба, ням гарагтай давхцаж байгаа юм. Иймд үндэсний уламжлал, эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амарч,тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар хуулийн төсөл боловсруулжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Наадмаар тав хоног амрах тухай хуулийн төсөл өргөн барив  
Үзсэн: 2068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.88.xxx [124.158.88.xxx] 2014-06-21 22:58
ӨРШӨӨЛИЙН ХУУЛИА ХУРДАН БАТЛААЧ ГУЙЖ БАЙНА МӨНГӨТЭЙ НЬ ӨРШӨӨГДӨӨД МӨНГӨГҮЙ НЬ ШОРОНД ХАМАГ ЗАЛУУ НАСАА ҮРЭЭД АМЬДААРАА ХАТАЖ БАЙНА МАШ ОЛОН ХҮН ХҮЛЭЭЖ ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА ШҮҮ ГУЙЖ БАЙНА ЦӨӨХӨН ХЭДХЭН МОНГОЛЧУУДАА НЭЭРЭЭ АРАЙ Ч ДЭЭ ИНГЭЖ УДААН УЛС ТӨРЖҮҮЛЖ ОЛОН ХҮНИЙГ ТАМЛАААД БАЙНА Ш ДЭЭ

Бидэнтэй нэгдээрэй