УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэхээр эхлүүлсэн “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцууллаа.
Ерөнхий сайдын танилцуулгад дурьдсанаар “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд УИХ-д 29 хууль, тогтоолын төсөл өргөн барьсан бөгөөд долоо, найм орчим хуулийн төсөл нь батлагдсан байна. УИХ-аас баталсан дээрх хуулийн төслүүдээс гадна Засгийн газар дээр хэрэгжүүлж буй ажлуудыг мөн танилцуулсан юм.
Засгийн газрын тэргүүний танилцуулгын дараа УИХ дахь цөөнхийн бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үг хэлсэн юм. Тэрээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын үр дүнг хянах зорилготой “Ард-100” аянг эхлүүлсэн талаараа хэллээ.
Түүнчлэн “Ард-100” аяны хүрээнд “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгдсөн таван ажлыг онцолж хариуг нь нэхэж буйгаа хэлсэн юм. Тухайлбал Өрийн удирдлагын тогтолцоог шинэчлэх, эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлах, төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, газрыг эргэлтэд оруулах нэрийдлээр хийсэн ажлуудын үр дүн гарахгүй харин ч ард иргэдийн дургүйцлийг ихээхэн төрүүлж, улсын эдийн засгийг уналтад оруулж байна хэмээсэн юм.
Цөөнхийн бүлгийн энэхүү саналыг сонссоны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж саналаа хэлнэ. Гэхдээ УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу сөрөг хүчний гишүүд л зөвхөн үг хэлж асуулт асуух эрхтэй юм.
“Эзэн-100” хөтөлбөрийн эсрэг “Ард-100” аянг эхлүүлжээ | ||
Үзсэн: 1395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.