УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог болон зарим УИХ-ын гишүүд манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай Валентина Ивановна Матвиенко тэргүүтэй төлөөлөгчид хэлэлцээ хийж байна.
УИХ-ын дарга З.Энхболд, зочид төлөөлөгчдийг манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд Монголын талаас оролцож байгаа УИХ-ын гишүүдийг танилцуулав.
Хатагтай Валентина Ивановна Матвиенко, “Юуны өмнө бидний Монгол Улсад элэгсэг дотноор хүлээн авч буйд талархаж байна. Бид хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурь тавих зорилготой айлчилж буй гэдгээ илэрхийллээ. Тэд хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.
В.И.Матвиенко УИХ-ын даргатай хэлэлцээ хийж байна | ||
Үзсэн: 858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.