Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

2022-07-06 06:16:40

Малчид, иргэд, тариаланчид, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

2022 оны 07 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно . Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос,  бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл,  Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр  25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ  ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 07-ноос 07 дугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 7-нд нутгийн зарим газраар, 8, 9-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсэж Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан  
Үзсэн: 430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй