Шууд Chart

Хамтын тэтгэврийн тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

2014-06-25 11:59:20

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр Засгийн газраас өргөн барьсан Гэр бүлийн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, уг хуулийн төсөлд гэр бүлийн харилцаанд шинээр үүсч байгаа хандлагуудыг зохицуулсан заалтууд оруулсан гэдгийг хэллээ. Тухайлбал уг хуулийн төсөлд олон соёл гэр бүлийн талаарх зохицуулалт орж байгаа бөгөөд гадаадын иргэдтэй гэр бүл болсон иргэдийн харилцаа болон тэдний хүүхдийн асуудлыг зохицуулах аж.
 
Түүнчлэн олны анхаарлыг ихээр татаж байгаа Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл ажлын хэсгийн түвшинд явж байгаа бөгөөд ирэх долоо хоногт байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийхээр болжээ.
 
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Тэтгэврийн шинэчлэлийн талаар төрөөс баримтлах бодлого болон Эрүүл мэндийн даатгалын хуулийг Засгийн газраар хэлэлцэж дэмжвэл ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих ажээ. Үүнээс гадна Монголын Хүний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг УИХ-д өргөн барихаар зэхэж буй бөгөөд уг бодлогын баримт бичигт нийт 14 хуулийн өөрчлөлт болон шинэчиилсэн найруулга багтаж байгаа аж.  Түүнчлэн уг баримт бичгийг баталснаар манай оронд хүний хөгжлийн эрх зүйн шинэ орчин бий болно хэмээн үзжээ.
 
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ дээрх хуулийн тсөлүүдийг танилцуулснаас гадна өнгөрсөн жил анх удаагаа улсын хэмжээнд хийсэн өрхийн амьжиргааны судалгааны дүн удахгүй бэлэн болно гэдгийг хэлсэн. Уг судалгааны дүн нэгтгэгдэж гарсны дараа иргэдэд үзүүлэх халамж үйлчилгээг танил тал хүмүүстээ өгөх бус харин тэрхүү судалгааны мэдээллийн дүнг харж байгаад яг зорилтот хүмүүст хүргэх боломжтой болно гэсэн юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хамтын тэтгэврийн тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй