Шууд Chart

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар харилцан санал солилцов

2014-06-25 14:13:14

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны урилгаар манай улсад ажиллаж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Ардчилсан засаглал, жендэрийн нэгжийн дарга, доктор Марчин Валецкиг хүлээн авч уулзав.

Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны урилгаар манай улсад ажиллаж байгаад талархал илэрхийлээд УИХ Улс төрийн намуудын санхүүжилт болон Сонгуулийн тухай хуулийн төслүүд дээр хоёр томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг танилцуулав. Мөн тэрээр одоо Сонгуулийн тухай дөрвөн тусдаа хууль үйлчилж байгааг дурдаад эдгээр тусдаа хуулиудыг нэгдсэн нэг хуулийн төсөл болгохоор ажлын хэсэг ажиллаж байгааг дуулгалаа.

Түүнчлэн Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн гол өөрчлөлт нь сонгуулийн нэрсийн жагсаалт, сонгуулийн санхүүжилт болон сонгуулийн маргааныг шийдвэрлэх гэдгийг хэлээд уг хуульд орж байгаа өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан юм. Тэд уулзалтын төгсгөлд харилцан санал солилцлоо.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар харилцан санал солилцов  
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй