![](/uploads/201406/news/thumb/d0d90d9ef13be2d3f82ae55b484655eb_x3.jpg)
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Дансранбилэгийн Догсомын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал маргааш Төрийн ордонд зохион байгуулагдахаар болжээ.
Хуралд Д.Догсомын аавын дүү Төртогтохын зээ Б.Батмөнх, МУ-ын Ардын жүжигчин П.Цэрэндагва нар оролцох ба эрдэмтэд Д.Догсом агсны амьдрал, үйл ажиллагаа, түүхэн гавъяаны талаар илтгэл тавьж санал өрнүүлэх аж.
Д.Догсом нь 1884 оны долоодугаар сарын хорьдоор Халхын Сэцэн хан аймгийн Эрдэнэдалай вангийн хошууны нутаг Шинэ булаг буюу одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төржээ. Тэрээр Богд хаант Монгол улсын үед Сангийн яаманд бичээч, Цэргийн яаманд эх зохиох түшмэлээр ажиллахын сацуу Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлаар 1915 онд Хиагт хотноо болсон Монгол, Орос, Хятад гурван этгээдийн бага хуралд монголын төлөөлөгчдийн эх зохиох түшмэлээр, 1915-1916 онд Засгийн газраас томилсон газар дэлхийн баялагийг шинжлэх комисст тус тус ажиллаж байжээ.
1921 оны Ардын хувьсгал, болон зүүн хүрээний нууц бүлгэм байгуулагдахад түүний гүйцэтгэсэн үүрэг их бөгөөд ном зохиолд тэр бүр дурьдагдсангүй.
Д.Догсомын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно | ||
Үзсэн: 923 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.