![](/uploads/201406/news/thumb/0ba77c4e50e0507164aefce3543f0052_x3.jpg)
Өнгөрсөн жил “Тэнгис” кино театрын зүүн урд талд баригдаж буй барилга дээрээс тулгуур төмөр унаж Ч.Чойжилсүрэн гэх оюутан залуу харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.
Уг барилгыг барихдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас ийнхүү тулгуур төмөр унасан гэсэн мэргэжлийн дүгнэлт гарсан. Энэ хэрэгт Прокурорын газраас дөрөвдүгээр сарын 22-нд яллах дүгнэлт хийж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хурлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар Т.Батбилэг, И Сан Чол нарын тодорхой албан тушаал эрхэлж, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр есөн сая 828 мянга 900 төгрөгөөр торгох, Ц.Цогтгэрэлд хоёр жил хорих ял оноожээ.
Барилгаас төмөр унаж, оюутан залуугийн аминд хүрсэн хэргийг шийдвэрлэжээ | ||
Үзсэн: 1227 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.