![](/uploads/201406/news/thumb/c90fe376f17f7dd794fc4327fed521c1_x3.jpg)
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзахаар дуудуулжээ.
Ерөнхийлөгч ямар асуудлаар “Женко”-г дуудуулсан нь эсэх нь тодорхойгүй байгаа хэдий ч эх сурвалжуудын мэдээлж буйгаар Х.Баттулгын хийсэн төмөр замын өргөн нарийн царигийн талаарх нэвтрүүлэгтэй холбоотой асуудлыг ярилцах аж.
“Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн эхний дугаар буюу төмөр замын асуудал олны анхаарлын төвд ороод байгаа. Үүнтэй холбогдуулж өчигдөр Засгийн газраас мэдэгдэл гаргасан. Харин маргааш энэ асуудлаар Ерөнхийлөгч мэдэгдэл гаргах бололтой.
Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахаар дуудлаа | ||
Үзсэн: 4861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.