Шууд Chart

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг сонголоо

2014-06-25 17:44:05

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Д.Болормааг үүрэгт  ажлаас чөлөөлж,  Д.Ангарыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Даваасүрэнгийн Ангар нь 1978 онд төрж, 1995 онд Нийслэлийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургуулийг төгссөн. АНУ-ын Төв Арканзасын Их Сургуулийг Санхүүч мэргэжлээр бакалавр, Ливерпүүлийн Их Сургуулийг Олон улсын санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр ШУ-ны магистрын зэрэгтэйгээр төгссөн аж.

2002 онд Сангийн Яаманд мэргэжилтнээр ажилд орсноор ажлын гараагаа эхэлсэн. 2008 онд тус яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж Засгийн газрын үнэт цаасны арилжаа, өрийн удирдлага, үйлчилгээ, эрсдэл зардлын шинжилгээ, Засгийн газрын дамжуулан зээл, төсвийн зээл, мөнгөн хөрөнгийн удирдлага, хугацаа хэтэрсэн өрийн хэлэлцээ зэрэг асуудлуудыг хариуцан ажиллаж байсан. 2011-2014 онуудад Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яаманд худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхийн албан тушаалыг хашиж байсан байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг сонголоо  
Үзсэн: 1169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй