Наймдугаар сарын 20-ний өдрийн байдлаар Хэрлэн голын дагуу мөн Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн Онон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна.
Маргааш буюу 8 дугаар сарын 21-нд Онон голын дагууд Хэрлэн гол Багануур, Өндөрхаан, Чойбалсан болон Туул гол Лүн орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс
2022-08-20
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.