![](/uploads/201406/news/thumb/e7b0df95f3cc98a79eccaa101a7a9fb0_x3.jpg)
УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек, УИХ-ын дарга З.Энхболд нар гэргийн хамт өчигдөр Монгол Улсын эртний нийслэл Хархорум хотод зочлон “Эрдэнэ зуу” хийд, “Хар хорум” музей, Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт байрлах “Хөшөө цайдам музей”-г үзэж сонирхлоо.
“Хөшөө цайдам” музейг Монгол Улсыг Засгийн газрын 2010 оны 32 дугаар тоот тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйл, олдворыг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий “Хөшөө Цайдам” музей байгуулагдсан байна. Архангай аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Хөшөө цайдам” музейг үзэж сонирхсоны дараа УИХ-ын дарга З.Энхболд болон БНТУ-ын Үндэсний Их Хурлын ноён Жемил Чичек нар Архангай аймгийн хашаат сумын нутаг дэвсгэрт болсон бэсрэг наадмыг үзэж сонирхлоо.
Архангай аймгийн Хашаат суманд болсон бэсрэг наадмыг Жемил Чичект зориулан зохион байгуулжээ.
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга ноён Жемил Чичек тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал ийнхүү өндөрлөж байна.
Туркийн Үндэсний Их Хурлын даргад зориулан бэсрэг наадам хийлээ | ||
Үзсэн: 926 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.