Шууд Chart

Мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

2014-06-26 10:16:43

Эрүүл мэндийн статистик мэдээллийн чанарыг сайжруулах чиглэлээр зохион байгуулах эхний ээлжийн сургалт энэ сарын 23-27-ны өдрүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн төвд амжилттай зохион байгуулагдаж байна. 

Тус сургалтаар Эрүүл мэндийн байгууллагуудад хөтлөгдөх анхан шатны бүртгэл, тайлангийн шинэчлэгдэн батлагдсан маягтууд, түүнийг хөтлөх зааврыг танилцуулж, ХДХВ/ДОХ, БЗДХ-ын мэдээллийн мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргжлийн ур чадварыг дээшлүүлэх, Эрүүл мэндийн статистикийн шинэчлэгдэн батлагдсан H-info 3.0 программ хангамж, сарын мэдээний программ хангамжийн нэвтрэлтийг эрчимжүүлэх зорилготой аж.
 
Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд сургалтын дараах ажлын байран дахь сургалт зохион байгуулж, сургалтын явц үр дүнгийн талаар тайлан гарган баримтжуулж ЭМХТ-д ирүүлэх юм байна. 
 
Эхний ээлжийн сургалтад Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудийн Эрүүл мэндийн газрын статистикч их эмч, ХДХВ/ДОХ, БЗДХ-ын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн нийт 32 хүн хамрагдаж байгаа ажээ. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 1165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй