Шууд Chart

Охидыг садар самуун үйлдэлд уруу татаж байсан иргэнийг баривчиллаа

2014-06-26 11:20:18

Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс хуурамч Фэйсбүүк хаяг ашиглаж насанд хүрээгүй охидтой танилцан садар самуун үйлдэлд уруу татаж байсан "Ч" гэгчийг дайчлан баривчилжээ.

Гэмт этгээд нь ганцаардсан болон эцэг эхийн хяналт сул байж болзошгүй охидыг урьдчилан судлаж тэдэнтэй харилцаж сэтгэл зүйн эмзэг байдлыг ашиглан өөртөө татаж эцэг эхдээ энэ талаар хэлэхгүй байхыг сануулж, садар самуун агууламжтай үйлдэлд уруу татаж охидыг зурагаа авч үзүүлэхийг шаардах зэргээр сэтгэл зүйн хүнд дарамт шахалтанд оруулдаг ба сүүлийн тохиолдлуудад 16 насанд хүрээгүй хоёр охиныг ийнхүү дарамт шахалтад оруулж байхад нь гэмт үйлдлийг таслан зогсоосон байна.

Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хяналт хамгийн чухал бөгөөд хүүхдийн онлайн ертөнц дахь найз нөхөд, харилцаж байгаа хүмүүсийн талаар эцэг эхчүүд маань тодорхой мэдээлэлтэй байх шаардлагатай байгаа юм.

Хэргийг одоо Баянгол дүүрэг дэхь Цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байна.

 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Охидыг садар самуун үйлдэлд уруу татаж байсан иргэнийг баривчиллаа  
Үзсэн: 1701 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй