![](/uploads/202209/news/thumb/800e3a69a4385dc5d49d2b9e71e73c59_x3.jpg)
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн зүүн хагаст эрс сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2022 оны 09 сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутгаар, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Төв болон зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсэж Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 26-31 хэм, Алтай, Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 8-10 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсэж 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 8-13 метр. Сэрүүсэж 7-9 хэм дулаан байна.
2022 оны 09 дүгээр сарын 05-наас 09 дүгээр сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 5-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хагаст, 6-наас ихэнх нутгаар дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан | ||
Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.